Dark Light
Нийгэм | 2025-09-14

НОЙТОН ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ

Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
9-р сарын 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,
16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар сэрүүсэж, зам даваа гүвээний халтиргаа гулгаа нэмэгдэх тул онцгойлон анхааруулахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2025 оны 9-р сарын 14-ний 20 цагаас 9-р сарын 15-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ:

  • Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон говийн аймгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгийн баруун, өмнөд хэсгээр бороо, уулаар нойтон цас орно. Өдөртөө баруун аймгийн зүүн, төв болон говийн аймгийн зарим газар, зүүн аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.
  • Салхи: Баруун аймагт баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.
  • Агаарын температур:
    • Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эхээр -4...-9 градус хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -3…+2 градус, говийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан.
    • Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан, Туул, Тэрэлжийн хөндийгөөр +5…+10 градус, говийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с. Шөнөдөө +3...+5, өдөртөө сэрүүсч +8...+10 градус дулаан.

Багануур орчмоор: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи 7-12 м/с. Шөнөдөө +3...+5, өдөртөө +8...+10 градус дулаан.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи 5-10 м/с. Шөнөдөө 0...+2, өдөртөө +7...+9 градус дулаан.

2025 оны 9-р сарын 16-наас 9-р сарын 20-ныг хүртэлх төлөв:

16-нд зүүн аймгийн зарим газраар, 19-нд баруун аймгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар бороо орохгүй. 16-нд зүүн нутгаар салхи 14-16 м/с хүрч ширүүснэ.

Температурын хувьд:

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлжийн хөндийд шөнөдөө -4...-9, өдөртөө +4...+9 градус.
  • Говийн өмнөд хэсэгт шөнөдөө +6...+11, өдөртөө +17...+22 градус.
  • Бусад нутгаар шөнөдөө -1…+4, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
    18-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14