2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр шинэ зүйл туршихаас илүү ажлын байран дахь өдөр тутмын ажлаа хийх нь зөв байна. Дээд шатны эрх мэдлийн байгууллагаас тусламж ивээл үзүүлнэ гэж горьдсоны хэрэггүй. Нөхцөл байдлыг буруу тийш бүү өдөө. Эрсдэлтэй, түрэмгий үйлдэлд бүү орооцолд. Банк санхүүгийн үйл ажиллагаанд оролцох бол болгоомжтой бай. Төлөвлөөгүй томоохон зарлагаас зайлсхий.
Үхэр: Харилцан ашигтай наймаа, эрх тэгш хамтын ажиллагааны үр дүнд муугүй орлого олно. Өр зээлээ төлөх боломж гарна. Та олон талт сонирхлыг хангаж чадах чадвартай гэдгээ бүгдэд харуулах ёстой. Мөн нийгэмд эзлэх байр сууриа өсгөн, сайн зан чанараа олон нийтэд харуулж чадна. Хамтрагчийн итгэлийг хир бат бөхийг шалгах үйл явдал тохионо.
Ихэр: Саад тотгортой үйл явдал тохиолдож болзошгүй. Урсгалын эсрэг явахаас бүү ай. Санаа бодол төдийлөн нийлдэггүй хүмүүстэй уулзах хэрэггүй. Хайр дурлалын асуудалд гарц олно. Санхүүгийн харилцаа холбоонд нарийн, тооцоотой байдал тус болно. Бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөнд бүх зүйл тэгш сайхан байна гэж төсөөлж болохгүй.
Мэлхий: Ашигтай мэт санагдах худалдаа наймааны санал ирнэ. Гэхдээ бодлогогүй алхмаас болж бусдаас хараат байдалд орж болзошгүй. Та амьдралын эрч хүчээ зөв хуваарилах шаардлагатай байна. Амралт ажлыг зөв хослуул. Ажлаа төлөвлөх боломж гарна. Бусдын үнэ цэнтэй зөвлөгөөг анхааралтай сонс. Мөн амьдралын туршлагатай хүний үг үйлдлийг сайн ажиглаарай.
Арслан: Биеэ авч явах байдлаас таны нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд шалтгаална. Нөхцөл байдлыг өөрчлөх гэнэтийн уулзалт тохиож болзошгүй. Ойрын дотнын хүн тань асуудлыг шийдэж өгөхийг хүснэ. Дотнын хүмүүсээсээ өөрийгөө бүү тусгаарла. Эрэл хайгуул хийж олсон зүйлс тодорхой биеллээ олох тул санхүүгийн байдал тогтвортой болно.
Охин: Эхэлсэн ажлаа дуусгахгүй бол ойрын үед үр дүнг нь үзэж чадахгүй. Буруу мэдээллээс болж хамаг эрч хүчээ барах болно. Түншүүддээ хэт найдах хэрэггүй. Чухал бус үйл явдал таны гайхширлыг төрүүлнэ. Уран бүтээлч болон сурган хүмүүжүүлэх салбартай холбоотой хүмүүсийн ажил хэрэг амжилтад хүрнэ.
Жинлүүр: Хувь заяаны тохиол эерэг байх тул боломж гарч ирэх болно. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр бүхнийг бүү шийдвэрлэ. Та өнөөдөр сэжигч хүний нэг байна. Алдаа гаргах үндэс нь энэ зан гэдгийг сана. Дархлаа муудаж болзошгүй тул биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хэрэгтэй.
Хилэнц: Хайр сэтгэлийн асуудлаа шийдвэрлэхэд их хүч зарцуулсан өдөр болно. Хэрвээ хайр сэтгэлийн харилцаа нь сэтгэлийг баясгахгүй, дарамт учруулдаг бол зоригтой шийдвэр гаргаснаар эрх чөлөөтэй болж шинэ эрч хүч, амьдралын баяр баясгаланг мэдэрч болох юм. Далд хуйвалдаан гарч болзошгүй. Болгоомжтой бай. Яаран талархал илэрхийлж, сэтгэлээ нээх хэрэггүй.
Нум: Санаагаар унан, өөрийгөө шүүмжлэх нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлнэ. Ойр дотнын хүнтэйгээ ихэнх цагаа өнгөрөөвөл таатай. Та өөрөө хэцүү үед ч эргэн тойрныхоо хүмүүст дэм үзүүлэх өөдрөг сэтгэлтэй бай. Үр хүүхдүүдээс шалтгаалсан санаа зовох асуудлыг шийдэж чадвал гэр бүл тайван байна.
Матар: Олон нийтийн өмнө үүрэг хүлээх, сайн үйлсийн үйл ажиллагаанд оролцох зэрэгт цаг хугацаа гаргах хэрэгтэй байна. Та төлөв даруу хандлагатай байх тул шинэ өөрчлөлт амархан болохгүй байх. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Эрүүл мэндээ хамгаалахын тулд хэт ачааллаас зайлсхий. Энэ үед нэгэн хэвийн уур амьсгал зохимжтой.
Хумх: Аливаа зүйлд буурь суурьтай ханд. Үзэл бодол, баримталж явдаг зүйл хуурмаг байж болох тул сэтгэлээр унах хэрэггүй. Удирдлагатайгаа бүү сөргөлд. Энэ нь төлөвлөгөө хэрэгжүүлэх, ажил эрхлэх зэрэгт садаа болно. Таны зөн билэг, урьдчилан харах чадвар өндөр байна. Энэ нь хувийн амьдрал ч ажил хэрэгт ч тусална.
Загас: Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд гол анхааралд байна. Өдрийн таатай хандлагуудыг харилцаа холбоогоор сайжруулахад ашигла. Томилолтоор явахаас бүү татгалз. Энэ өдөр таны хувьд хайр дурлалын харилцаа баяр баясгалан авчирна.