Dark Light
Нийгэм | 2025-09-15

ЗОДСОН НЬ ХИЛ ДАВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Таванбогд”-ын Ц.Баатарсайхан, экс гишүүн “Жем”-ийн Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд баялаг биш балаг бүтээлээ. Хүний эрүүл хүүхдийн эрүү нүүрний ясыг үйрүүлсэн хэрэг явдал хэн бүхнийг хилэгнүүлж байна. Ц.Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг сайн харж байхгүй бол баригдах бүрдээ тавигдчих гээд, бариа тавиа болчих гээд байна.
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хунтайж Тэмүүлэн бас л дагаад бариа нь тавиа болчих гээд байна.
“Говь” компанийн захирал Баатарсайханы Амарсайхан гэдэг хэргийн эзэн, зодооноос 2 өдрийн дараа 5 хан хоночхоод ирнэ гэж улсын хил давсан ч уяанаасаа алдуурсан нохой шиг алга боллоо.
“Говь” компани задарсан захирлаасаа болж 25 мянган жижиг хувьцаа эзэмшигчээсээ асуулгүй хувьцаат биш ХХК болж, Хөрөнгийн биржээс гарлаа.  
Ц.Цэрэнпунцагийн охид “Миний угаадас чиний хамгийн тансаг хоолноос илүү”, Нөлөөтэй айлын хүүхдүүд зодолдох нь Цогтоод ямар хамаа байна аа”, “Тэр зодуулсан гэх хүн чинь аль хэдийн зүгээр болоод гэртээ ирчихсэн” гэж сошиалд цуврал агсам тавилаа. 
Зодсон нь хил давж оргож болдог, зодуулсан нь хил хил давж эмчлүүлэх эрхгүй болчих гээд ч байх шиг. Яллагдагсад нь гомдоод хохирогч  нь яллагдагч болчих гээд ч байх шиг янз бүрийн явдал суудал их байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14