Улс орон даяар намрын хүйтэн өдрүүд болж байна. Улс төрд бол намрын халуун өдрүүд болж байна. АН-ынхан зодолдох нь багасаад озолдох шахам боллоо. МАН-ынхан озолдохоосоо илүү зодолддог боллоо. АН-ын хуучин дарга Л.Гантөмөр хурлаа зарлаж, тамгаа өгөөд, охиныхоо хуримыг хийлээ. МАН-ын хуучин дарга Л.Оюун-Эрдэнэ хурал ч зарласангүй, хүүгийнхээ хуримыг ч хийсэнгүй. “Худал хэдий хурдан ч үнэнд гүйцэгддэг” гэдэг пост оронд нь хийллээ. АН-ын дарга намтайгаа МАН-ын даргын ар гэрийн нотлоход амаргүй орлого, нотлоход амархан зарлагын төлөө засгаас хөөгдөөд явлаа. МАН-ын хуучирсан дарга нь тамгаа өгвөл намаа авъя өгье гэлээ. Хавартаа гэрийн хэрэг төрийн хэрэг, бэрийн эдлэл улсын явдал болсон. Намартаа намын хэрэг төрийн хямрал болчих гээд байна. Төсөв, хууль, төр, засгийн ажил, Монголын амьдрал бүхлээрээ модон тамганы барьцаанд орчих дөхөөд байна.
МАН-ын модон тамганы төлөөх амаргүй зандан, баясгалангүй шатар болж байна. Жавхланбаясгалан хоёрын нэр нь хүртэл эв сүв нийлдэг бол Занданбаясгалан, Амаршатар гэдэг эв мод бол байхгүй юм.
АН ажил идэвхтэй хайсан хэвээрээ, кексдвэл ч кексдэнэ шүү гэж байна. МАН өөр намтай кексдэх мантай, өөрсдөө боксдоод завгүй.