Dark Light
Нийгэм | 2025-09-15

"БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ-2025" ЕСДҮГЭЭР САРЫН 20-НД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах “Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээ есдүгээр сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. 
10 км, 21 км, 42 км зайн, энгийн болон пара  төрөлд оролцогч эрэгтэй, эмэгтэй эхний 3 байранд медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагналтай.
5км бүх нийтийн гүйлт нь насны ангилалгүй бөгөөд эхний 10 байранд медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагнал олгоно.
“Итгэл, найдвар, боломж” марафоны бүх зай төрөлд  оролцсон хүн бүрт гүйлтийн финишер медаль, батламж гардуулна. 
21км болон 42км зайн оролцогч нарын бүртгэлийн хураамжид эд зүйлсээ хийж хадгалуулах уут, марафоны цамц нэмэлт төлбөргүй багтсан болно.
Оюутан 5км гүйлтэд оролцсон эрэгтэй, эмэгтэй эхний 10 байранд медаль батламж, ивээн тэтгэгчийн шагналтай.
Бүх нийтийн гүйлтийн үеэр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай талбайд олон нийтийг эрүүл мэндийн дадалд уриалах өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгт нийтийн биеийн тамирыг дэмжих болон иргэдийн зөв зохистой хооллолтын мэдээлэл өгөх зорилгоор фитнесс, спиннинг, шугаман бүжиг, иог, гар дээр суниалт, гийр болон бусад чиглэлийн танилцуулах үйл ажиллагаа явагдана.   
Марафоны экспо:
Энэхүү үйл ажиллагаа нь марафонд оролцогчид, олон нийтэд тус гүйлтийн арга хэмжээг таниулахаас гадна хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэм дэх ойлголт, хүмүүсийн хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцааг нь спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой. Экспо 9-р сарын 17-19-ний өдрүүдэд болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14