Dark Light
Нийгэм | 2025-09-15

17-НООС ӨДӨРТӨӨ ДУЛААРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 24-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
09 дүгээр сарын 17-21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 
 
Хур тунадас: 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.     
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 15-нд тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 17-21-нд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -3...+2 градус дулаан, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 22-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 22-нд бага зэргийн бороо орно.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 17-ноос өдөртөө дулаарч, шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 22-нд бага зэрэг сэрүүснэ.
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00