Dark Light
Нийгэм | 2025-09-15

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НУТГИЙН 55 ХУВЬД ХЭВИЙН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 9 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 55 хувьд буюу Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Өвөрхангайн цөөн сумдын нутгаар хэвийн, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Баянхонгор, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу, бусад нутгаар буюу 40 хувьд дунд байна.  

Цаг агаарын нөхцөлийн онцлог:

  • Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16–27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Дунд-Ус, Говь-Алтайн Бугат, Өмнөговийн Цогт-Овоод 29–34 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
  • Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1–3.0 градусаар хүйтэн, хур тунадас нийт нутгийн 66 хувьд дунджаас ахиу, 34 хувьд буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
  • Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудай бүрэн бололтын үе шатанд, төмс иш навчны гулжийлтын үе шатанд байна.
  • МАА-н үйлдвэрлэлд сааль сүү, хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариа, төмс, хүнсний ногоо хураах ажил үргэлжлэн хийгдэж байна.

Эх сурвалж | Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10