Dark Light
Нийгэм | 2025-09-15

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ХЭРЭГЖИЛТЭД ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭ ХИЙВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллагатай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан билээ. Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур, аргачлалын дагуу Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хамтарсан үнэлгээ хийсэн юм. Үнэлгээг “Суралцан-гүйцэтгэх” зарчмаар хоёр өдрийн турш зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн тогтоолын хэрэгжилт болон үр дүнгийн талаар танилцуулсан бөгөөд цаашид хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгоход хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14