Dark Light
Нийгэм | 2025-10-15

АЛЬ Ч БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ ДЭД ДАРГА УИХ-ЫН ЧУУЛГАНЫГ ДАРГАЛАХ НЬ ЗОХИМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ пүрэв, баасан гарагт Засгийн газрын хувь заяаг шийдэх гэж байна. Тэгвэл энэ чуулганыг хэн даргалж явуулах вэ? Мэдээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрыг огцруулахад гарын үсгээ зурчихсан учраас хурал даргалах нь асуудал дагуулна. Тиймээс УИХ-ын хоёр дэд даргын хэн нь хэн бэ гэдгийг дүгнэх шаардлага зүй ёсоор тавигдаж эхэллээ. Учир нь УИХ-ын гишүүдийн олонхын зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад  өргөн барьснаар  парламент хэлэлцэж эхэлсэн.  Харин үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг З.Мэндсайхан тэргүүтэй гишүүд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барьчхаад байна. Ингэхдээ УИХ-ын Тамгын газарт албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд огцруулах тогтоол өгч авалцсан процесс нь ямар ч протоколгүй өрнөсөн. Харин УИХ-ын гишүүдийн хэлж буйгаар хоёр бичигт алинд нь ч гарын үсэг зураагүй дэд дарга хурал даргалах нь зүй ёсны гэдэг асуудлыг хөндөж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг асуудлыг хөндөж, тухайн асуудлуудад гарын үсэг зураагүй хүн нь УИХ-ын чуулганаа удирдан явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн хувьд аль ч бичигт гарын үсэг зураагүй байгаа бөгөөд харин нөгөө дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байна. Тэгэхлээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг Х.Булгантуяа нь даргалж явуулах нь хамгийн зохимжтой бөгөөд аль нэг талын байр суурь руу хэлбийхгүй байх өндөр магадлалтай юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19