Dark Light
Нийгэм | 2025-10-15

ЗАГАС: ЗӨН МЭДРЭМЖ ӨСНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Цаг үеийн байдалд тохируулан мөнгө хөрөнгө, эрх мэдэл, нэр хүнд бус өөр зүйл сэтгэлийн таашаал өгдөг гэдгийг заримдаа өөртөө сануулж бай. Энэ өдөр таны зөн совин нэмэгдэнэ. Үнэнч шударга болоод мөрөөдөмтгий зан таныг хоёрдмол байдалд оруулна. Сэтгэлийн дотоод дуудлагаа сайн сонс. 

Үхэр: Тухай бүр нь гаргасан алдаагаа ухамсарлаж, хариу арга хэмжээ ав. Харин бусдын алдаанд хэт хатуурхах хэрэггүй. Дотоод сэтгэл ханамж өндөр байх шийдвэр гарга. Зорьсон зүйлдээ хүрэхэд саад болж буй хүчин зүйлээс татгалзахыг хичээ. Үнэт зүйлээ зөв үнэлж, үйл хөдлөлөө сайн хянахгүй бол саад бэрхшээл тохиолдож болзошгүй байна.

Ихэр: Сэтгэл санааны тэнцвэрт байдлыг олж байж амьдралаа шинэ шатанд шилжүүлэх боломжтой гэдгийг анхаар. Таныг уруудах мэдрэмж эзэмдэх бөгөөд өөрийгөө барих чадвар багасна. Ямар ч үед шантрах хэрэггүй. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг үгийг санаарай. Ажил хэрэгт ч хувийн амьдралд ч сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болно. 

Мэлхий: Зөрчил тэмцэлд идэвхтэй оролцоно. Ойрын хугацаанд багагүй нөхцөл байдал өөрчлөгдөнө. Албан тушаал болон санхүүгийн тал дээр амжилт олохыг од эрхэс билэгдэж байна. Аливаа үйл явдалд тохирох хариуг өгөхөд бэлэн бай. Таны хүмүүсийг татах чадвар өндөр байна. Гаднын саадтай нөхцөл байдлаас шалтгаалан хайр дурлалын харилцаанд амжилт олоход төвөгтэй байна.

Арслан: Энэ өдөр шинэ түншүүдтэй гэрээ байгуулах магадлалтай. Гэрээ хэлцэл эхлэхэд таатай. Харилцааны шинэ арга барил хай. Та гол анхаарлаа ажил дээрээ төвлөрүүлж чадвал сайн үр дүнд хүрнэ. Харин хайр сэтгэлийн асуудалд таагүй байх бололтой. Тулгарсан асуудлаа шийдэхээр оролдож байх үед хайртай хүн тань үл ойлголцол гаргах магадлалтай.

Охин: Өөрийн ашиг сонирхлоо хамгаалах боломж гарна. Аялалд явбал олон сайхан танилуудтай болно. Өөрийгөө хөгжүүлж ганцаараа байхад ч тохиромжтой үе. Та бусдад тусламж үзүүлэхдээ цааргалах хэрэггүй. Харин өөрийн хийсэн бүхнээ бүгдэд зарлаад ил тод мэдээлэх шаардлагагүй. 

Жинлүүр: Нөхцөл байдалд захирагдан, урсгалаараа явахыг бүү зөвшөөр. Буруу эргүүлэгт мөнх үлдэхийг хүсээгүй л бол муу зуршил болсон амьдралын хэв маягаас татгалз. Сунжирч удааширсан ажил хэргээ дуусга. Од эрхэс чухал шийдвэрүүдийг ивээнэ. Ажил хэргийн уулзалт амжилттай болох магадлал байна.

Хилэнц: Зорилгодоо хүрэхийн тулд бодол санаагаа өөрчилж, аливаа зүйлсийг өөр өнцгөөс хархыг хичээ. Мэдлэг туршлагаа бусадтай хуваалц. Асуудлыг бодит байдлаас нь харж шийдвэр гарга. Бусдын нөлөөнд авталгүй өөрийнхөө зөв гэж бодсон зүйлд бат итгэлтэй байгаарай. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Хууч өвчтэй хүмүүс эмчилгээ сувилгаагаа анхаар. 

Нум: Энэ үед санхүүгийн байдал тогтворгүй болох тул мөнгөний алдагдалд орохоос болгоомжил. Таны эрч хүч буурсан тул аливаа асуудалд хуучин шалгарсан аргаараа ханд. Таны нэр хүнд унаж болзошгүй байгаа тул хянуур бай. Од эрхсийн зарим нөлөө ойлгомжгүй байна.

Матар: Аливаа ажил үйлс амжилттай болно. Энэ өдөр өөдрөг үзэл, амьдралын сайханд дурлах хандлага өснө. Олон хүний анхаарлыг татсан уулзалт тохиолдох магадлалтай. Амьдралын гэнэтийн эргэлтээс бүү ай. Таалагдсан хүнээ өөртөө татахын тулд тодорхой зорилго тавьж, нэлээд эрч хүч гаргах бололтой.

Хумх: Бэрхшээлийн өмнө бүү шантар. Ойр дотнын хүмүүст тань асуудал тулгарч магадгүй. Энэ бол та бүгдийн асуудал гэдгийг санаж хамтдаа шийдвэрлэ. Шинэ ажил хэрэг эхлэхээр шийдсэн бол тухайн салбартаа хир ирээдүй буйг сайтар судал. 

Загас: Зөн мэдрэмж өснө. Байр сууриа бэхжүүлэх шинэ боломжууд гарч ирнэ. Албан тушаал өгсөж, цалин орлогоо нэмэгдүүлэх сайхан боломжийг бүү алд. Ашигтай ажлын талаар санал ч авч болзошгүй. Шинэ төлөвлөгөө, төслүүд анхаарлын төвд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19