Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны 06:00 цагийн байдлаар
Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 4 байгууллагын 132 ажилтан, 10 багаж, техник хэрэгсэлтэйгээр хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цасыг цэвэрлэн ажиллаж байна.
Мөн төвийн хороод болон зуслангийн хэсгийн авто зам, явган хүний замын цэвэрлэгээний ажлыг тогтмол хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор 51 тонн давс, 17 тонн бодис цацаад байна.
Харин Чингэлтэй дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 2 компанийн 30 ажилтан 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн зуслангийн бүсийн авто замд 20 тонн давс, 15 тонн бодис, гэр хорооллын авто замд 35 тонн давс, төв зам дагуу 35 тонн давс цацаад байна.
Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 14 байгууллагын 171 ажилтан 37 техник, 44 явган замын төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна. Мөн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 99 тонн давс, 6 тонн бодис цацаад байна.
АДМИН








Нийгэм






