Dark Light
Нийгэм | 2025-10-16

2 НАСТАЙ ХҮҮ "ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ ХАРАНГАДАЖ НАС БАРСАН" ГЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

Image
Хөвсгөл аймгийн Тариалан сумд 2025 оны есдүгээр сарын 17-нд сураггүй алга болсон хоёр настай хүү ес хоногийн дараа нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Хүүгийн цогцос анх алга болсон байршлаас 9 км зайтай газраас олдсон байдаг. Урьдчилсан байдлаар хүүгийн цогцос бүрэн бүтэн байсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөөд байсан.
Тэгвэл шүүх эмнэлгийн дүгнэлт уржигдар буюу аравдугаар сарын 14-ний өдөр гарч, хүүг "Гаднын нөлөөгүй, харангадаж нас барсан" гэх дүгнэлт гарчээ.
Эргэн сануулахад, 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. Иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийнхээ хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байдаг. Хүүг давхардсан тоогоор 2100 гаруй хүнтэй эрлийн баг, 10 эрэлч нохой, 4 төрлийн дроноор хайсан байдаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22