Dark Light
Нийгэм | 2025-10-16

ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны өчигдрийн (2025.10.15) хуралдаанаар “Оюу Толгой” ХХК-ийн мэдээллийг сонсох байсан ч тус компани тодорхой шалтгаануудын улмаас ирэх боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн тул хуралдаан дахин хойшлов. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар байгуулагдсан Хянан шалгах түр хороо нь хянан шалгах чиг үүргийнхээ хувьд тодорхой асуудлаар эрх бүхий субъектээс мэдээлэл авах эрхтэй. УИХ-ын 89 гишүүний саналаар байгуулсан Хянан шалгах түр хорооны хоёр удаагийн хуралдаанд “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд ирж УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангахгүй байгаад хариуцлагын асуудал ярих ёстой гэж тус хорооны гишүүд хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23