Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.
МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа: Эрүүл мэндийн салбар тэрбум тэрбумын төсөвтэй ч ариутгалын бээлий ч олдохгүй байна. Төрийн байгууллагын чиг үүрэгт цалин мөнгөний асуудлыг судалж, шийдэх ёстой. Бид төрийн ажлыг хийх ёсгүй. Хавар 21 хоног суулт хийхэд Тагнуулын байгууллагад биднийг дуудаж шалгасан шүү дээ. Биднийг цалингаа нэмүүлэхийн төлөө хийсэн ажлыг улс төржилт хэмээн шалгасан. Энэ бол улс төржилт биш. 2026 оны төсвийг эргүүлэн татахгүй бол дараа дараагийн арга хэмжээг авна. Биднийг суулт хийсний төлөө дарамталж байна. Эмч, ажилтнуудыг эрхээ хамгаалсны төлөө дарамталж, ажлаа хийсний төлөө хариуцлага тооцдог. Гэвч авч байгаа цалин нь энэ хариуцлагатай дүйцдэггүй. Эмч, ажилчдын цалинг 3.5 сая болгох хүртэл бид байр суурьтаа бат зогсон тэмцэх болохоо үүгээр мэдэгдэж байна.
АДМИН








Нийгэм








