Чуулганы ирц хангалтгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энхнасан өөрийн нүүр номд нийтэлжээ. Тэрбээр "Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсөв, цалин, тэтгэвэр зэрэг чухал асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч улстөржилтөөс болж ирц 38.9 хувьтай байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажил, түлшний хомсдол зэрэг чухал асуудлууд шил шилээ даран хүлээгдэж байгаа цаг үед ард түмний төлөөлөл болсон гишүүд чуулганаа яаралтай хуралдуулахаас илүү чухал зүйл гэж үгүй байлтай. Тиймээс ХҮН намын эмэгтэй гишүүд төрийн ажлыг цалгардуулж, цаг хугацаа алдалгүй байхад анхаарч ажилласаар байна" хэмээжээ.
АДМИН








Нийгэм








