Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Монголын Үндэсний дроны холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Батсүх нар өнөөдөр хамтран ажиллах "Санамж бичиг" байгууллаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагааны үед болон сургалт дадлагын үйл ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээг хөгжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
АДМИН








Нийгэм








