Dark Light
Нийгэм | 2025-10-16

ХУВЦАС ХЭРЭГЛЭЛИЙН СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр, Онцгой байдлын байгууллагын 2025 онд дэвшүүлсэн I зорилтын хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас, хэрэглэлийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологи, материалын шийдэл нэвтрүүлэх зорилгоор холбогдох стандартуудыг шинэчлэх, шаардлагатай шинэ стандартуудыг боловсруулж батлуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд ОБЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсгийг байгуулж, холбогдох судалгаа, стандартын төслийн боловсруулалтыг хийж байгаа юм. Стандартын төслийг илүү бодит хэрэгцээнд нийцсэн, боловсронгуй болгох зорилгоор ОБЕГ-ын Санхүү, ар талын газар, ажлын хэсэг хамтран нийслэлийн хүрээний болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт нийслэлийн хүрээний 200 гаруй алба хаагч танхимаар, орон нутгийн газар, хэлтсийн алба хаагчид цахимаар оролцож, санал бодлоо илэрхийлж, стандартын төслийг сайжруулах чиглэлээр бодит санал, туршлагаасаа хуваалцсан юм. Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг нэгтгэн, байгууллагын онцлог, алба хаагчдын аюулгүй ажиллагаа, тав тухыг бүрэн хангах зорилгоор шинэ стандартын төслийг боловсронгуй болгон батлуулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19