Dark Light
Нийгэм | 2025-10-16

УИХ-ЫН ДАРГА ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргалаа.
 
Тэрээр хүсэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахдаа,
 
“Өнөөдрийн улс төрийн хямрал нь МАН-ын намын даргын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй хэсэг нөхдийн үйлдлээс үүдэлтэй. Энэ байдал Монгол Улсын парламентын ардчилал, төрийн засаглалын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад нийгмийн талцал, хуваагдлыг гүнзгийрүүлж, үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл учруулж болзошгүй байна.
 
Сонгуульд ялагдсан нөхдийн эрх мэдлийн төлөөх улайрал, гүйцэтгэх засаглалын хүрээнд гарч буй хууль зөрчсөн, дур зоргоороо авирласан үйлдлүүд нь хууль, хяналтын байгууллагуудын хараат бус байдалд нөлөөлж байна.
 
Үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар, олон сувгаар түгээж, миний нэр төрд халдаж буй нь туйлын харамсалтай.
 
Иймд би өөрийн нэр төрийг сэргээж, парламентын ардчилал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалахын төлөө Монгол Улсын Их Хурлын даргын албан тушаалаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх шийдвэр гаргаж байна.
 
Парламентын засаглал Монгол Улсад мөнх оршиг" гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19