Хөвсгөл аймгийн Шуурхай штаб хуралдаж 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, сумдад үүссэн нөхцөл байдал, цас их орсон сумдад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй хүндрэлтэй асуудлууд, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэв.
Хурлын үеэр аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх дараах үүрэг, чиглэлийг өглөө:
Хатгал, Жанхайн давааны нөхцөл байдалтай танилцах шуурхай ажлын хэсгийг томилох
Хөвсгөл АЗЗА ТӨХК нь хаагдах эрсдэлтэй зам, даваанд ажиллах техник хэрэгсэл, хүн хүчний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, дараагийн шуурхай штабын хуралд танилцуулах,
Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах ажлыг шуурхай зохион байгуулах, өвлийн идэшний арга хэмжээг Мөрөн сум болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх,
Сум бүр шуурхай штабыг идэвхжүүлж, мэдээ, мэдээллийг нэгтгэх, 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтыг даван туулах тусгай төлөвлөгөө боловсруулж ажиллах,
Өвөлжилтийн бэлтгэл, үүссэн эрсдэлийг бууруулах, аймгийн сум, байгууллагуудын шуурхай штабыг идэвхжүүлж, мэдээ, мэдээллийг тогтмол өгч ажиллана.