2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ямар ч үед тодорхой зорилготой байхыг хичээ. Бусдыг зөвхөн хувийн сонирхолдоо бүү ашигла. Эс бөгөөс та үр дүнтэй ажиллах гэсэн оролдлогоо баллаж мэдэх байна. Хуучинсаг үзэлтэй хүмүүст шинэ технологи, амьдралын шинэ хэв маягийг гүйцэх нь хүндрэлтэй байж магадгүй.
Үхэр: Таны алдар нэр олох, хэргэм сэтэр зүүх гэсэн эрмэлзэл чинь алба ажилд муугаар тусаж болзошгүй. Олон нийтийн газар танихгүй хүмүүстэй хэт их харьцахаас зайлсхий. Бусдын гэмийг уучлах нь ажил үйлсээ бүтээх эрч хүчийг хадгалан үлдээнэ. Уужуу холын бодолтой хүмүүс ирээдүйгээ зөв өнцгөөс харах тул амжилтад хүрнэ.
Ихэр: Гэнэтийн олз олохын тулд аз турших хэрэггүй. Таны таамаглаж байгаагүй асуудал гэнэт тулгарч мэднэ. Өдөр тутмын ажил хэргээс боломжийн хэмжээний орлого олохыг эрхэм болго. Бага зэрэг шунал хөдөлнө. Хэд хэдэн газар ажиллаж хүчээ үзэх хүсэл төрнө. Анхааралтай, судалгаатай хөдөл.
Мэлхий: Сөрөг энерги, сэтгэл хөөрөл тань тэсрэн гарах аюултай өдөр. Алдаа гаргаж болзошгүй тул сэрэмжтэй бай. Таны сонирхолд нийцэж, ирээдүйтэй мэт санагдах ажил амьдралын тэр л замаар явах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Сонгосон зам болон суусан итгэл үнэмшилдээ үнэнч яваарай.
Арслан: Шинэ уран бүтээл туурвих уран бүтээлчдийн ажил үр бүтээлтэй байна. Орчин үеийн чиг хандлага таны сэтгэлийг хөдөлгөнө. Таны эрүүл мэндийг муутгах зуршлаас хол бай. Хүлээсэн ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл. Согтууруулах ундааны хэрэглээг хоригло.
Охин: Томоохон өөрчлөлттэй холбоотой асуудал таны анхаарлыг татна. Гэхдээ та амьдралдаа ямар нэг зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол тэвчээртэй байх хэрэгтэй. Олон түмнийг удирдан хөдөлгөх авьяастайгаа мэднэ. Сэтгэл санааны хувьд тогтвортой байна. Оройн цагаар гэртээ байж, гэр бүлтэйгээ тайван амрахад тааламжтай байна.
Жинлүүр: Эрүүл мэндээ сайн бод. Цаашид ажил амралтаа зөв зохицуулж, эрс тэс үйлдэл гаргахгүй бол эрүүл мэнд сайн байна. Хайртай хүнээ гомдоох тогтворгүй хөнгөн бодлоос хол бай. Хардуулах шалтгаан гаргаж болохгүй. Хамтран ажиллагсдын хоорондын харьцаа хурцдаж болзошгүй. Зарлага их ч бас нэмэлт орлого олох магадлал байна.
Хилэнц: Ажил хэрэгч хүсэл эрмэлзэл таныг эзэмдэнэ. Эрч хүчээ жижиг зүйлст бүү зарцуул. Нягт нямбай бэлдсэн төслөө хэрэгжүүлж эхэл. Шууд санасан зүйл биелэхгүй бөгөөд бүү сандар. Ажлаа сайтар төлөвлөж бэлтгэ. Гэр орны асуудалд цаг гаргавал гэр бүлийн харилцаа маш сайн байна.
Нум: Энэ өдөр зөрчилтэй үйл явдлууд болно. Өөрийгөө бүү дорд үз. Өөрийн дутагдалтай тэмц. Эрүүл мэндээ хохироох буруу зуршлаа хая. Сэтгэл санааны байдлаас таны ихэнх өвчин хамаарна. Цаг гаргаж эрүүл мэндийн үзлэгт орж, биеэ бодоорой.
Матар: Өнөөдөр өөрийн шинэ авьяасыг нээн илрүүлэх танин мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байна. Магадгүй олон жилийн өмнө мартагдсан зарим ур чадвар сэргэж ч мэднэ. Гэхдээ бүх зүйл дээр манлайлагч байх гэж хичээх хэрэггүй. Ажлын чухал бус санагдах жижиг хэсгүүдэд ч анхаарлаа хандуул.
Хумх: Энэ өдөр буруу зуршлуудаас татгалзаж, эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд таатай. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар, зорилгодоо тэмүүлэх хүсэл өндөр байна. Эрдэм мэдлэгт суралцах чадвар, ой санамж сайн байна. Өмнө болсон таагүй явдлуудын дахин санахгүйг хичээ.
Загас: Амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтийг хий. Энэ амралтын өдрийг аятайхан газар, үр дүнтэй өнгөрүүлэх талаар шийдвэр гарга. Өөрт ашигтай эсвэл шаардлагатай байгаа хувийн ажил хэргийн харилцаанд онцгой мэдрэмжтэй ханд. Зугаа цэнгээний араас хөөцөлдөлгүй гэр бүлдээ анхаарал хандуул. Шинэ танилаас болж хэрүүл гарч магадгүй.