Dark Light
Нийгэм | 2025-10-16

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 22.5 САЯ ЕВРОГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 
Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 22.5 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болоод байгаа юм. Энэхүү хөрөнгө оруулалтын хүрээнд салбарын хүний нөөцийг чадавхжуулах ба шинээр баригдах Зүрх судасны үндэсний төвийг тоног төхөөрөмжөөр хангах юм.
Уг ажлын хүрээнд болсон өнөөдрийн уулзалтын үеэр “25 жилийн турш Монголын эрүүл мэндийн салбар, тэр дундаа зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулж, хөгжүүлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэнд баярлалаа. Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчлөлийг бууруулах нь миний маш том зорилго. Та бүхний бидэнд өгөх 22.5 сая евро олон Монгол хүнийг зүрх судасны өвчлөлөөр нас барахаас сэргийлж чадна гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь манай хоёр улс 007 хөтөлбөрийг маш үр дүнтэй хэрэгжүүлж чадсан. Үр дүнд нь гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийг Монголдоо эмчлэх боломж бүрдэж, нийт 400 гаруй зүрхний нээлттэй мэс засал эмчилгээг хийсэнд маш ихээр талархаж явдгийг минь хүлээн авна уу” гэж Эрүүл Мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв.
Тэрбээр, Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилга барих ажил хийгдэж эхэлсэн. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны зээлийг УИХ-аас баталсан ба маргааш гэрээнд газрын үсэг зурах гэж буйгаа дуулгав.
Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг зүрх сэтгэл, мэдлэг, туршлагаараа эрүүл мэндийн салбарт тууштай зүтгэж буйд баяр хүргэн амжилт хүсээд өнгөрсөн хугацаанд тууштай, хүсэл тэмүүлэлтэй байсны хүчинд Монгол Улсын эрүүл мэндийн салбар өнөөдрийн түвшинд хөгжиж байгааг онцлон хэллээ.
Тэрбээр хоёр дахь удаагаа Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа юм. Ажиллах хугацаандаа төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгарч буй асуудлуудыг орон нутгийн түвшинд газар дээр нь очиж үзсэн. Бүр алслагдсан аймгуудад ч очиж байсан ба “тууштай байдал”, “сэтгэл зүтгэл”-ийг орон нутгийн эмч, сувилагчдаас маш тодорхой олж харсан. Иймд цаашдын хамтын ажиллагаандаа бүрэн итгэлтэй байгаа хэмээв.
Түүнчлэн, Өнгөрсөн 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэр энэ төслийн талаар сайн мэдээлэлтэй байснаас гадна Монголд ажиллаж буй бусад улсын төлөөлөгчид ч төслийн талаар мэдэж байсан нь хоёр улсын хамтын ажиллагаа хэр амжилттай явааг нотлон харуулж байна гэсэн юм. 
Монгол Улс – Люксембургийн Их Гүнт Улс хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг ирэх 12-р сарын 01-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19