Dark Light
Нийгэм | 2025-10-17

СУРАГГҮЙ БОЛСОН НЭГ ИРГЭНИЙГ ОЛЖ, НЭГ ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сураггүй алга болсон хоёр дуудлагаар онцгой байдлын албаныхан ажиллаж нэг иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал,
Булган аймаг, Орхон сумын Бүхт багийн “Өлийн даваа” гэдэг газарт тус сумын харьяат иргэн “Д” нь аравдугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 15-ны өдрийн 11:42 цагт онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын  алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Д/16 настай, эрэгтэй/-ыг 13:27 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
 
Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Сангийн далай  багийн “Бударгана-Ус” гэдэг газарт тус сумын харьяат иргэн Б аравдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 14:13 цагт /15:18 цагт/ онцгой байдлын албанд хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид  иргэн Б/53 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:46 цагт тус багийн “Будрагана-Ус” гэдэг газраас /гэрээс нь баруун урд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19