Dark Light
Нийгэм | 2025-10-17

АР ГЭРИЙНХНИЙ ХҮСЭЛТЭЭР ЭРЛИЙН АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумын харьяат 4 иргэн самарт явж байснаас түүсэн самраа сахиж үлдсэн 46 настай эмэгтэй сураггүй алга болсон тухай мэдээлэл есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байдаг. Улмаар тухайн эмэгтэйг 18 өдөр эрэн хайгаад, эрэл мухардсан. Ингээд ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоосон.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэдэг газарт тус сумын харьяат иргэн “Ц” нь аравдугаар сарын 6-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 10-ны өдрийн 16:15 цагт онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэр, орон нутгийнхан иргэн Ц /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Гэвч мөн л эрэл мухардаж, ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоогоод байна. 

Эх сурвалжийн мэдээллээр иргэн Ц алга болохоосоо өмнө Х-гийн гэрт цуг байсан эрэгтэйн машинд сууж явсан аж. Тухайн машин шаварт сууж гаргаж чадаагүй. Ингээд иргэн Ц-тэй цуг явсан эрэгтэй машин дотроо нас барсан байдалтай олджээ. Харин 46 настай эмэгтэй Ц уг машинд байгаагүй гэх мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19