Байрны гадаа явж байсан найман настай хүүхдийн цээжин тус газар зүсэж зугтаасан этгээдийг шалгаж байна. Тодруулбал, нэр бүхий хотхоны гадаа найман настай хүүхдийг хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл 2025 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 11:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад нэр бүхий иргэн бага насны хүүхдийн цээжин тус газарт нэг удаа зүсэж зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлсэн байна. Эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй, 32 см урттай хутгыг хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Нийгэм | 2025-10-17
Сэтгэгдэл бичих