Dark Light
Нийгэм | 2025-10-17

ХАА Ч ГАРАА УГААХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээний нийт Ерөнхий боловсролын сургуулийн 41 хувь нь гар угаалтуур, ус, савантай байсан бол эрүүл мэндийн байгууллагуудын 72 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэгийн ойролцоо савантай усаар гараа угаах боломжтой байна.
Монгол Улсын иргэн хэн ч бай, хаа ч байсан гараа угаах боломж бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор гар угаах аяныг эхлүүлж байна. 
Энэхүү аян гарын эрүүл ахуй сахих нөхцөлийг бүрдүүлэх, гарын эрүүл ахуй сахих 5 мөчийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тусламж үйлчилгээний явцад халдвар тархахаас сэргийлэх, олон нийтийн үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, олон нийтийн дунд гарын эрүүл ахуйн зөв дадал эзэмшихийн ач холбогдлыг таниулах, эзэмшүүлэх чиглэлээр ухуулга, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Тус нөлөөллийн аяныг “Цэвэр гар-Бидний дархлаа” уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, НЭМГ хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19