Dark Light
Нийгэм | 2025-10-17

БАЙГАЛИЙН ГАМШГИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХЭД ЗОРИУЛСАН ИЖ БҮРДЭЛ ӨГӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол, БНХАУ-ын цаг уурын байгууллага хоорондын цаг уурын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах, хоёр талт хамтын ажиллагааны 18 дугаар уулзалт болж байна. БНХАУ-ын Цаг уурын газрын дэд дарга Сонг Шаньюн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Цаг уурын газрын дарга Зао Лаймин тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд талууд элс, шороон шуурганы хяналт шинжилгээ, хамтарсан судалгаа, хиймэл дагуулын мэдээний хэрэглээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, уур амьсгалын үйлчилгээний чанар, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа, багажийн шалгалт, тохируулга, мэргэжилтэн сургах зэрэг 9 чиглэлд ирэх 2 жилийн хугацаанд хамтран ажиллах чиглэлээ тохирлоо. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Цаг уурын газрын бүсийн сургалтын төвүүдэд манай улсын 400 гаруй мэргэжилтэн давтан сурч, чадавхаа нэмэгдүүлсэн. Мөн энэ онд БНХАУ-ын Цаг уурын газрын буцалтгүй тусламжаар Өмнөговь, Говь-Алтай аймгуудад аэрологийн өртөөдийг шинээр болон шинэчлэн байгуулсан нь Монгол орны уур амьсгалын мониторинг, судалгааны чадавхыг нэг шат ахиулсан чухал бүтээн байгуулалт болсныг ЦУОШГ-ын дарга Э.Баттулга онцолж, талархал илэрхийллээ.

Хоёр талын уулзалтын үеэр олон төрлийн байгалийн гамшгийг эрт илрүүлэхэд зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан сервер, программ хангамжийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө.


Эх сурвалж | Цаг уур, орчны шинжилгээний газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19