Dark Light
Нийгэм | 2025-10-17

МИАТ ТӨХК-ААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

"Өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудсууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэх мэдээлэл нийтэлсэн. Тус мэдээллийн эх сурвалж нь 2025 оны Аравдугаар сарын 16-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” нисэх буудал бусад холбогдох байгууллагуудтай хамтран “Код-1” буюу Нисэх буудалд тохиолдсон “Агаарын хөлгийн осол, зөрчил” сэдэвт дадлага сургуулилт хийх үеийн үйл явц юм. Энэхүү үйл явдлыг мушгин гуйвуулж, илт худал мэдээлэл түгээж байгаа нь МИАТ ТӨХК-ийн нэр хүнд болон зорчигч үйлчлүүлэгчдэд нөлөөлөх зохисгүй үйлдэл гэж үзэж байгаа тул яаралтай зогсоохыг хүсэж байна. Мөн цаашид үргэлжлүүлэн бодит бус эх сурвалж бүхий худал мэдээлэл түгээсэн тохиолдолд тухайн хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулийн байгууллагад хандаж, шалгуулахыг албан ёсоор мэдэгдэж байна"  гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19