Dark Light
Нийгэм | 2025-10-17

“AIDENT” БРЭНДИЙН АЛТ, МӨНГӨН СОЙЗ ХУЛГАЙД АЛДАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын анхны шүдний сойз үйлдвэрлэгч “AiDent” брэнд өөрсдийн маркетингдаа ашиглахаар 71 грамм алт, 73 грамм мөнгөөр хийлгэсэн хоёр ширхэг шүдний сойзоо хулгайд алджээ. Уг хэрэг аравдугаар сарын 10-ны өдөр гарсан байна. “AiDent” брэндийн үүсгэн байгуулагч Э.Ануударь энэ тухайгаа мэдээлэхдээ “миний бие “AiDent” брэндийн алт, мөнгөөр сойзыг маркетингийн зориулалттай бичлэг хийлгэчхээд өөрийн биедээ авч явсан. Студиэс гарч явах замдаа Яармагт байрлах “New Garden Center” дэлгүүрт орж худалдаа хийсэн. Худалдан авалт хийх үедээ цүнхээ хувцас солих шүүгээнд түр орхисон. Удалгүй 5-10-хан минутын дараа цүнх алга болсныг мэдсэн. Камерыг шалгахад миний цүнхийг аваад гарч буй этгээд тодорхой харагдаж байсан. Хуулийн байгууллагад мэдэгдсэн. Алтан, мөнгөн хоёр сойзны нийт үнэлгээ 40 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэнэ” хэмээв. 
Энэхүү сойзыг шүдний эрүүл ахуйг илүү үнэ цэнтэй зүйл гэж ойлгуулах, шүдний цоорлоос сэргийлэх, ухамсрыг нэмэгдүүлэх зорилгоор алт, мөнгөөр хийлгэсэн байна. 71 грамм, 960 сорьцын алтаар нэг сойз, 73 грамм мөнгөөр нөгөө сойзыг урлуулсан. Уг хоёр сойзоо дуудлага худалдаагаар борлуулах зорилготой байсан ч харамсалтайгаар алдсан аж. Мөн уг сойзыг олж өгсөн хүнд өндөр хэмжээний шагнал амлаж, олон нийтийн тусламж хүсээд байгаа юм.
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19