Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байр түрээслэн, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад орсон мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, хадгалж, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг энэ оны аравдугаар сарын 15-ны өдөр дайчлан баривчилж, цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр, залуу үеийнхэн ихээр холбогдох нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулна уу.