УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдрийн чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр: "Та нарын хулгайн мөнгө ерөөсөө ил гарч ирдэггүй. Богд уулын ам болгонд байгаа хауснууд бүгд харанхуй байгаа. Хотын төвийн, зайсангийн үнэтэй байрнууд бүгд харанхуй байгаа. Тэр байрнууд бүгд та нарын худалдаж авсан байрнууд. Хулгайч нар мөнгөө дандаа дэрнийхээ дор нуудаг. Хүмүүс ядуураад байна. Харин та нар баяжаад л байдаг. Энэ засаглалын тэмцэл жоохон урт үргэлжилбэл та нар дуусах нь ээ. Тэрний хулгай, түүний хулгай гэх мэт сошиалаар нэг юм болж байна яана аа" гэв.