Dark Light
Нийгэм | 2025-10-17

ХҮМҮҮЖИГЧИД ХОС ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ФИДЕ Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хүмүүжигчдийн дунд Дэлхийн шатрын аварга шалгаруулах тав дахь удаагийн цахим тэмцээнийг 2025 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409, 415, 427, 435, 441 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй 3 баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй 1 баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд 1 баг нийт 24 тамирчин оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнд АНУ, БНЭУ, Норвеги, ХБНГУ зэрэг 57 орны 135 баг тамирчид өрсөлдсөнөөс 407, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, тамирчид хос хүрэл медалийн эзэд боллоо.
Монгол Улсын баг, тамирчид 2021 оноос хойш жил бүр шагналт байрын эздээр тодорч, Дэлхийн шатрын холбооноос тогтмол медаль хүртэж байгааг онцолсон юм.

Эх сурвалж | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19