ЭХЭМҮТ-д 2025 оны аравдугаар сарын 9-ний өдөр гурван ихэр охин мэндэлжээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.Ганболд, Ц.Цэдэнзаяа нар ийнхүү таван хүүхдийн ээж, аав болсон байна. ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасгийн хамт олон гурван ихэр охиныг хяналтдаа байлган эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өнөөдөр эмнэлгээс гарч, гэртээ харьж байгаа юм.
Нийгэм | 2025-10-17
Сэтгэгдэл бичих