Дэлхийн хүнсний өдрийг угтан “Импортын хүнсний худалдаа-хяналт” сарын аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдад хүнсний боловсрол олгох цуврал сургалтыг зохион байгуулж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран “Импортын хүнсний худалдаа-хяналт” сарын аяны хүрээнд, мөн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. Сургалтаар хүүхдүүдэд дараах сэдвийн хүрээнд мэдлэг олгож байна. Үүнд:
Эрүүл, зөв зохистой хооллолт
Хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошго ба түүний ач холбогдол
Хүнсний аюулгүй байдал ба гарын ариун цэвэр
2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн наймдугаар ангийн 56 сурагч, аравдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн долдугаар ангийн 35 сурагч хамрагдлаа.
Энэхүү сургалт нь амжилттай зохион байгуулагдаж, бусад дүүргүүдэд шат дараатайгаар үргэлжлэх болно.
Сургалтын үеэр “Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэнг дэлгэн танилцуулсан бөгөөд шаардлага хангаагүй, буруу шошголсон, түргэн муудах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүнсний бүтээгдэхүүний талаар тайлбар мэдээлэл өгч, хүүхдүүдийн санал бодлыг сонсон, харилцан ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо.
АДМИН








Нийгэм








