Бизнесийн эрх чөлөөг хангуулахаар E-Business 2.0 платформ нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна. E-Business 2.0 хэрэглээнд нэвтэрснээр иргэн, бизнес эрхлэгч хүссэн цагтаа хаанаас ч компани байгуулах, зөвшөөрөл хүсэх, сунгах зэрэг шаардлагатай бүхий л үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Энэ хүрээнд зөвлөлдөх хэлэлцүүлгийг төр, хувийн хэвшил хамтран зохион байгууллаа. Цаашид ЖДҮ, гарааны, хувиараа бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлгийг зохион байгуулна. E-Business 2.0 платформ таны цаг хугацаа, зардал, хөрөнгө хэмнэнэ. Төр, хувийн хэвлийн хамтын ажиллагааг ил тод, шуурхай, үр ашигтай болно. Монгол Улсын Засгийн газар бизнесийн боломжийг хаахгүй байх бодлого баримталж байна.
Нийгэм | 2025-10-17
Сэтгэгдэл бичих