2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр “Гудамжинд осголтын байдалтай нас барсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хүйтний улиралд осгож амь насаа алдсан тохиолдлын дийлэнх нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болж, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаараа гар хөлөө хайрах зэрэг хүйтний үйлчлэлд орж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны төрлийн зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.