2025 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ойр дотнын хүмүүстэйгээ аялж, хотын чимээ шуугианаас аль болох хол явахыг хичээ. Орчин тойрондоо түргэн зохицож хөл дээрээ бат зогс. Таны даалгавар бол хүмүүстэй халуун дотно харьцах явдал байна. Ойр дотнын хүмүүсийн тус дэм таныг баярлуулна.
Үхэр: Дотнын найз нөхөд зорилгодоо хүрэхэд тусална. Өнөөдөр аливаа харилцаанд болгоомжтой бай. Буруу ойлголцох магадлал байна. Хэтэрхий нэг зүйлд туйлширвал дараа нь гэмшихэд хүргэж болзошгүй. Төрөл садан, ойрын хүнтэйгээ муудалцсан бол учраа ол.
Ихэр: Нэг талаас бүх зүйл сайн сайхан бүтэмжтэй байх боловч бие бага зэрэг тавгүйрхэнэ. Агаарт гарч, байгальд амар. Шинэ танилуудтай болбол шинэ сэтгэгдлээр урам зориг авна. Харин чухал мэдээ мэдээллийг хожимдож сонсож магадгүй учир сонор соргог бай.
Мэлхий: Их ашиг амласан санал хүлээн авна. Зөв сонголт хийвэл өдөр тутмын хэрэгцээний мөнгө төдийгүй эртний мөрөөдлөө биелүүлэх боломж олно. Үр хүүхдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хөрөнгө мөнгө бүү хайрла. Тэдэндээ үе үе гэнэтийн бэлэг барьж, хамт гадуур зугаал. Тэдэнд таны анхаарал халамж шаардлагатай байна. Хариуд нь тэд амжилтаараа танд бэлэг барих болно.
Арслан: Бүх ажлаа дуусгаагүй ч байсан боломжийн хугацаагаар амрах хэрэгтэй. Хайр дурлалтай учирч магадгүй тул аливаа асуудалд хөнгөмсөг бус хандах хэрэгтэй байна. Өөрийн туслах ёстой хүмүүстээ гар татах хэрэггүй. Та гадаад имижээ өөрчлөх гээд үзээрэй. Багагүй зарлага гарах ч үр дүн нь танд таалагдах болно.
Охин: Идэвхтэй үйл ажиллагаа явуулах, шинэ ажил эхлүүлэхэд таагүй өдөр. Уйтгартай, дүнсгэр байдал ноёрхоно. Энэ нь ажил хэрэгт нөлөөлнө. Энэ өдөр ажилдаа чин сэтгэлээсээ бус хандвал хортой үр дагаварт хүргэх болно. Хайр сэтгэлийн харьцаанд бий болсон нөхцөл байдал туйлын эмзэг бөгөөд гарах гарцгүй байна.
Жинлүүр: Энэ цаг үе таныг олон зүйлд сургана. Иймээс харилцаа холбоо, мэдээлэл хувийн ажлын туршлагаа ашигла. Дотнын хүмүүс эцэг эхийн туршлага танд ашиг тустай байна. Мөн найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах цаг зав гаргаарай. Олон нийтийн ажилд оролцох нь танд урам зориг нэмнэ.
Хилэнц: Эрүүл мэндээ анхаарч, дасгал сургуулилт хий. Энэ өдөр ажиллах цагаа хамгийн бага болтол нь багасга. Өөрийгөө үнэлэх, амьдралын үнэт зүйлсийг дахин нягтлах, оюун санааны шинэчлэл хийх зэрэг нь үр өгөөжтэй. Бусдын төлөө санаа тавих байдал нэмэгдэнэ.
Нум: Аливаа харилцаа холбоонд хоосон амлалтад бүү үнэмш. Худал хуурмагаас зайлсхийхийн тулд албан ёсны бичиг баримтад итгэ. Баримт бичгийн тамга тэмдэг, гарын үсэг, огноо зөв байгааг шалга. Гэр бүлийн харьцаанд тааламжтай. Сэтгэл хөдлөл, торгон мэдрэмжээр хайрын харьцаанаас таашаал авна.
Матар: Зарим хүмүүс амралтын өдрийн цэвэрлэгээгээ хийж эсвэл санаанд нийцсэн нийгмийн үйл ажиллагаанд оролцоно. Та гэр бүлийн гишүүдээ баярлуулах үйл ажиллагааны гол санаачлагч байгаарай. Эцэг эхчүүд өөрийн хүүхэд насаа дурсан, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадах нь аз жаргалтай амралтын өдрийг авчирна.
Хумх: Ярилцлага, уулзалт зэрэг нь амжилттай болж өнгөрнө. Гэхдээ ойр дотнын хүмүүсээ өөрөөсөө түлхэх үйлдэл гаргахаас болгоомжил. ҮЗэл бодол зөрүүтэй хүнтэй хамтарч ажиллахад тийм ч таатай байхгүй ба шахуу ажлын цагийн хуваарийн талаар та бухимдуу байна.
Загас: Амралт зугаалгад явахад таатай үе бөгөөд хэрэв та ганц бие бол энэ үед өөрийн хосыг олох боломжтой. Өөрт таалагдсан зүйлээ гар таталгүй худалдан аваарай. Энэ нь зөв сонголт байх болно. Мөн хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, түүнийгээ баярлуулах цаг нь болжээ. Харьцангуй тайван жаргалтай байх ч зарим үед ганцаардах мэт сэтгэгдэл төрнө.