Dark Light
Нийгэм | 2025-10-18

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг цомхотгон дарсан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Цагаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн төлөөлөл, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ.
 
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Тарваган тахал өвчний хариу арга хэмжээнд бие, сэтгэлээ зориулж ажилласан эрүүл мэндийн ажилтнууд Та бүхэнд Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байна хэмээгээд тарваган тахал өвчин нь нийгэм, эдийн засгийн хохирол ихтэй халдвар бөгөөд зөвхөн нэг хүн халдвар авч өвчлөхөд 500 гаруй сая төгрөгийн шууд зардал гарч, Монгол Улсын Засгийн газраас зардлын асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн яамнаас Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний хариу арга хэмжээний дараах үнэлгээ хийгдэж байна. Үнэлгээний үр дүнгээр тарваган тахал өвчний хяналт, сэргийлэлтийн урт, дунд, богино хугацааны зөвлөмж гарч, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. 
 
Цаашид Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувьд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн, нутагшмал голомттой орны хувьд зоонозын халдвартай тэмцдэг мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо, хяналт, сэргийлэлтийн арга хэмжээний тактикийг өөрчлөх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний үед харагдлаа.
 
Тарваган тахал өвчин нь зөвхөн Монгол Улсын хэмжээний асуудал биш, дэлхий дахинд “сэргэн тархаж буй халдварт өвчин”-ий жагсаалтад орж, түүхийн хуудсанд тодоор тэмдэглэгдэж, дэлхийн хүн амын 1/3-ийг авч одсон уг өвчний аюул, занал өнөө цагт ч хэвээр байсаар байна. Манай улсад тарваган тахал өвчний хүний өвчлөлийн тохиолдол жилээс жилд буурч байгаа хэдий ч “ховор бүртгэгддэг” халдварт өвчин тул өвчнийг эрт оношлох, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар нэн чухал гэдгийг харуулсаар байна.
 
ТА БҮХЭНД ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Ч.Батхишиг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч
Д.Өлзийсайхан, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлагч
Д.Нэргүй, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч
Г.Баярмаа, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн дарга
Э.Юмжирдолом, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн тархвар судлагч
Б.Баасандорж, Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн тархвар судлагч
М.Оюун-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн эмч
В.Баярдалай, Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн биологч
Н.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ЭМТ-ийн дарга
Л.Бямбасүрэн, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа
Х.Ариунболд, ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга
Л.Роломжав, ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны тархвар судлагч
Н.Даваажав, ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторийн генетикч
О.Эрдэнэцэцэг, ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторийн судлаач
Х.Мөнхтуул, ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторийн нян судлаач
Д.Отгонсүрэн, ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторийн лаборант
Ц.Бат-Өлзий, ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторийн лаборант
Ш.Энхтуяа, ЗӨСҮТ-ийн Ариутгал, халдваргүйтгэл, био үйлдвэрлэлийн албаны ариутгагч
Д.Жамъянсүрэн, ЗӨСҮТ-ийн жолооч
Ч.Лхагвасүрэн, ЗӨСҮТ-ийн жолооч
Ц.Чинбаяр, ХӨСҮТ-ийн зөвлөх эмч
Ц.Сэлэнгэ, ХӨСҮТ-ийн Зооноз, бруцеллёзын халдварын тандалтын тасгийн эрхлэгч
Ц.Наранзул, ХӨСҮТ-ийн Вирусологийн тасгийн эрхлэгч
Б.Соёлмаа, ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тасгийн тархвар судлагч
Ц.Нямдаваа, ХӨСҮТ-ийн жолооч

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19