Dark Light
Нийгэм | 2025-10-19

ИРЭХ ӨДРҮҮДЭД НИЙТ НУТГААР ШӨНӨДӨӨ ХҮЙТЭН ХОНОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
 
Ирэх өдрүүдэд нийт нутгаар шөнөдөө хүйтэн хононо.
 
2025 оны 10-р сарын 18-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. 
 
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна. 
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
 
2025 оны 10-р сарын 20-ноос 10-р сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22