БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2025.10.19 / НЯМ ГАРАГ/
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
- Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
- Наран ургах, шингэх: 07.17-17.57
- Барилдлага:
- Шүтэн барилдлага:
- Суудал: Шороо
Аргын тооллын 10 сарын 19, Адьяа гараг. Билгийн тооллын 28, Харцага одтой, цагаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.