Dark Light
Нийгэм | 2025-10-19

ХУМХ: ИЛ ТОД, ШУЛУУН ШУДАРГА БАЙХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Гэр бүлийн харьцаанд зөрчилдөөн үүснэ. Шинэ чухал ажил эхлэх бол таатай орчин бүрдсэн эсэхийг шалгах хэрэгтэй байна. Та болгоомжтой байхгүй бол мөнгөний асуудалд унаж болзошгүй. Олон янзын ашиг сонирхол таныг тамирдуулах бололтой. 

Үхэр: Үүрэг хариуцлагаасаа зугтааж, бусдад алдаагаа тохох байдал гарна. Мөн эрүүл мэнд тогтворгүй байна. Одоо юу хийж бүтээж, цаашид хэрхэн амьдрах талаараа сайтар эргэцүүлэн бод. Хэт их мөрөөдлөөр бүү төлөвлө. Биелэхгүй зүйлд хайран цагаа үрэх хэрэггүй. Санаа нийлэхгүй хүмүүстэй зөрчилдөх тул холхон байхыг хичээ. 

Ихэр: Ойр дотнын хүмүүстэйгээ дэндүү ташаа ойлголцох бололтой. Энэ өдөр сэтгэл тайван бус байж амьдралаа өөрчлөх, холхон явах хүсэл төрнө. Юм худалдан авах, зугаацан цэнгэх зэргээс болж үргүй зарлага гарна. Өнөөдөр ихээхэн зарлага гарах тул тусламж хүссэн хүн бүрд бүү итгэ. 

Мэлхий: Гэр бүлдээ хүн бүрд оногдох ажлын хуваарь гарга. Хайр сэтгэлийн асуудалд сөргөлдөн тэмцэх хандлага ирнэ. Найз нөхдийн зүгээс таны зарим үйлдэлд сэтгэл дундуур байдал ажиглагдана. Урт хугацааны томоохон амжилттай төсөлд найз нөхдөө татан оруулахад авьяас чадвараа ашигла. Хожим тэд танд талархах болно. 

Арслан: Ажил хэргийн ачаалал их байснаас болж амьдралын эрч хүч буурах болно. Тиймээс та чөлөөт цагаа зөв зарцуул. Эрүүл мэндээ хамгаал. Хоол хүнсэндээ жимс ногоо, эрүүл хүнс түлхүү хэрэглэ. Салхинд гарч толгойгоо амраа. 

Охин: Эвгүй хандлага болон алдаа гаргаж болохгүй гэж од эрхэс танд сануулж байна. Ойлгомжгүй асуудлууд таныг зөв сонголт хийхэд саад болно. Өнөөдөр таны биеийн эрч хүч сул байх тул өвчин авахаас сэргийлэх хэрэгтэй. Гоо сайхандаа анхаардаг хүмүүсийн гадаад үзэмж сайхан байх болно. Гэхдээ амьдралын зарим үйл явц таны хувьд давагдашгүй хүчин зүйл мэт санагдана.

Жинлүүр: Ямар ч бэрхшээл тулгарсан ухаалаг байж, нөхцөл байдлыг хянах хэрэгтэй. Хувийн сонирхолдоо автах болон бусдад уруу татагдахгүй байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Хайр дурлалын хувьд романтик харьцаа өрнүүн байж, сонгосон хүн тань урам хугалахгүй бололтой. 

Хилэнц: Учрах тохиолдол бүрийг зүгээр л хүлээн авалгүй, зөв дүгнэлт хийсний үндсэн дээр амьдралын тухай ойлголтоо гүнзгийрүүлнэ. Амьдралын учрал тохиол бүрээс алдар нэр олохоос илүү хувийн сайн зан чанаруудаа тодруулахад анхаарах ёстой. Та өөрийнхөө эрч хүчинд итгэлтэй байж болно. Гэхдээ болгоомж илүүдэхгүй байх.

Нум: Мэдрэмжээ ашиглах нь танд нөхөрсөг хэлхээ холбоо тогтооход тусална. Биеэ зөв авч явах тал дээр анхаар. Хэлэх үгээ сайн бодож хэл. Сэтгэл санаа өндөр байх тул хүмүүстэй уулзахад тохиромжтой. Идэвхтэй амьдрал, найрсаг уур амьсгал нь өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг авчирна. 

Матар: Хайрын романтик харилцаа ч ойлгомжгүй байж болно. Хэрэв хамтын амьдрал үргэлжлэх боломжгүй болсон бол салалтаа тайван амгалан байхаар шийд. Амьдралын энэ цаг үеийг төрөл садангуудын харилцааг сайжруулахад ашигла. Хэдийгээр эрүүл мэнд аюулгүй байх боловч хуумгай амлалт, хэт ачааллаас болж бие тавгүйтэх магадлалтай. 

Хумх: Ил тод, шулуун шударга байх өдөр. Энэ зан чанар танд үргэлж зохихгүй ч энэ өдөр таны нэрийн хуудас байх болно. Гэнэтийн шинэ даалгавар хөндлөнгийн төлөвлөгөө таны анхаарлыг сарниулна. Амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргах магадлалтай. Ганц бие хүмүүс гэр бүл болоход тохиромжтой үе. 

Загас: Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх баяр ёслол тохиож магадгүй. Туршилт, сорилт таны байр суурийг шалгаж магадгүй. Эрч хүчээ дайчлан хүнд байдлаас гар. Гадаад нөхцөл байдал биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд муу нөлөө үзүүлнэ. Таны өмнө тулгарах сорилтын үед хөнгөмсөг үйлдэл бүү гарга. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19