2025 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ур ухаан, авьяас чадвараараа хүмүүсийн анхаарлыг татна. Болгоомжтой байж аюулд орох эрсдэлтэй алхам бүү хий. Өнөөдөр хүлээх байр сууринаас хандахад их буруудахгүй бололтой. Заримдаа аймхай гэж хэлүүлэхээс эмзэглэх хэрэггүй. Шинэ танилуудтай болоход болгоомжтой ханд.
Үхэр: Оюун ухаан, сэтгэл санаагаа цэгцлэх өдөр. Хөрөнгө оруулалт болон худалдаа арилжаа хийх бол цуглуулсан мэдээллийг сайн судалж, ойлго. Буруу зөвлөгөө дагаснаас алдаа гаргаж, ойр дотнынхонтойгоо муудалцаж болзошгүй. Хувийн амьдралдаа яаран шийдвэр гаргах хэрэггүй.
Ихэр: Өнөөдөр та сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Хачин этгээд үйлдлүүд, ээдрээтэй асуудалд орооцолдож магадгүй. Азтай байж болох хэдий ч мөрийтэй бүү тогло. Сэтгэлийн хөөрлөөр аливаа асуудалд хөнгөн хуумгай хандахаас зайлсхий. Таныг хайрлаж тусалдаг хүмүүсийг өөрөөсөө бүү түлх.
Мэлхий: Хөрөнгөө ашиг олохоос гадна найдвартай, аюулгүй төсөлд оруул. Өндөр ашгийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр зарим хүмүүст бусдад захирагдаж байх нь ашигтай байх болно. Илүү хариуцлага одоохондоо хүлээх хэрэггүй.
Арслан: Нээлттэй, илэн далангүй байх нь чухал ч өнөөдөр энэ зангаа татах хэрэгтэй. Хуучин дадал зуршлаараа ажиллах нь танд ашигтай байж мэднэ. Зарим хүмүүс найдваргүй зан гаргаж, таны итгэлийг алдах бололтой. Үүнээс болж саад бэрхшээл нэмэгдэж болзошгүй. Нөөц төлөвлөгөө тань илүү хэрэг болно.
Охин: Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийснээр дарга удирдлагуудын зүгээс сайшаал ирнэ. Хамтран олон болон удирдлагуудтайгаа ажил хэргийн асуудлыг уламжлалт бус аргаар шийдэх хэрэгтэй болно. Зарим нэг бичиг баримтын асуудлаас болж буруу ойлголцол, будилаан үүсэх магадлалтай. Албаны нууц мэдээллийг ил болгохдоо болгоомжтой хандаарай.
Жинлүүр: Ямар нэгэн буруу зуршилд бүү татагд. Нэгэн хэвийн байдалд автсан хүмүүс ойлгомжгүй үзэл санаануудаас болж толгойгоо гашилгана. Хэн нэгэнтэй ийм сэдвээр яриа өрнүүлэх хэрэггүй. Бусдад үзэл санаагаа шууд бүү тулга. Энэ үед заавар зөвлөгөө бөгөх бус хайсан асуултынхаа хариуг өөрөө олж сурах нь чухал байна. Танд зарим буруу ойлголттой байсан зүйлээ засаж залруулах боломж гарна.
Хилэнц: Хоосон дэмий ярианаас зайлсхийхийг од эрхэс танд зөвлөж байна. Тодорхойгүй, далд явуулгад бүү оролц. Биеэ барьж, муу үйлээс болгоомжил. Өөрийн бодсон санасан зүйлээ айлгүйгээр илэрхийл. Гадаад түншүүдээс хөрөнгө оруулалт хүлээн авах магадлалтай. Энэ үед аж үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүмүүст илүү амжилт олно.
Нум: Ажлын харилцаанд хүндрэл үүсэж болзошгүй. Энэ өдөр та хүмүүстэй уулзаж нээлттэй илэн далангүй байх хэрэгтэй. Олсон мөнгөө амьдрал ахуйд тулгамдсан хэрэгцээнд зарцуулаад таарах бололтой. Ойр дотнын хүмүүсээс нэрэлхэлгүй санхүүгийн болон материаллаг тусламж ав.
Матар: Энэ үед сонгосон замаасаа буцалгүй эхэлсэн ажлаа заавал дуусга. Хэн нэгэнд өр тавьсан бол түүнийгээ эртхэн төл. Эртний өрөө ч төлж барагдуул. Дуусгаагүй төслүүдээ бүрэн гүйцээхийн тулд эргэн тойрны хүмүүсийнхээ тусламжийг авч болно. Гэхдээ хэрэггүй, санамсаргүй танилуудаасаа хол байхыг хичээ.
Хумх: Ажил хэрэг болон уран бүтээлийн чадвар идэвхжих өдөр. Энэ үед таны сэтгэл зүйн байдлаас олон зүйл шалтгаалах болно. Атаархуу хүмүүсийн хов жив таны уур хилэн, хор шарыг хөдөлгөнө. Өөрийгөө бусдад хэт ил тод илэрхийлэх хэрэггүй. Мөн хувийн амьдралдаа юуг ч өөрчилж чадахгүй бололтой. Таагүй нөхцөлд орсон ч санаагаар унаж хэрхэвч болохгүй.
Загас: Сайн зохион байгуулагч удирдагч гэдгээ харуулах боломжийг бүү алд. Өмнөх туршлага тань танд хэрэг болно. Ажил мэргэжлийн даалгавраа анхаарлаа төвлөрүүлэн гүйцэтгэх гэх үед эргэн тойрны ажил хэрэгч бус уур амьсгал саад болно. Юунд ч бухимдалгүй өөрийн арга барилаар өмнөх ажлаа гүйцэтгэ.