Бишээгийн Эрдэнэсүх гэдэг хүн иргэдийн төлөөлөгч биш, эрлэгийн төлөөлөгч юм уу?
Иргэдийн өмнө болохоор дээрэлхэл дэлгэрэх ёсгүй гэдэг Б.Эрдэнэсүх дэргэдэх хүнээ 22 жил дэглэн тамласан байна. Хүчирхийллийг зогсооё гэж шоудаад хүний охин үрийг хүчирхийлэн зовоосоор 22 жил өнгөрсөн байна.
Эхнэрээрээ үг бэлдүүлж, өөрөө олигтой хэлж чадаагүй уураа хамрыг нь хугартал, итгэлийг нь урагдтал зодож гаргадаг нэр дэвшигч, хороон дарга.
Одоо намайг авраач гэж гомдлоо гаргахад нь, охиныг нь минь аллаа гэж эцэг эх нь өргөдлөө өгөхөд, хүүхдээ өмөөрөөд шүдээ үйртэл зодуулж байхад төрийн цагдаа Та хаана байсан бэ?
Нарангарав сэтгүүлч Бүдрагчаад үнэнийг хэлж, аврал эрэхээс өмнө ардчилсан Монгол Улсын хууль хаана байсан бэ?