12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2025/10/20 - 2025/10/26).
Хонь: Долоо хоногийн эхээр хониныхон ур ухаан, авьяас чадвараараа хүмүүсийн анхаарлыг татна. Болгоомжтой байж аюулд орох эрсдэлтэй алхам бүү хий. Өөрийн сонирхож буй бүхий л зүйлсдээ зориулан цаг гаргаж, ашигтай мэдээлэл цуглуулах боломжийг хай. Худалдаа наймаатай холбоотой ажилладаг хэн бүхнийг аз ивээнэ. Ажил мэргэжил нэгт хүмүүстэй харьцахын тулд аль болох идэвхтэй бай. Гэхдээ буруу мэдээллээс болж хамт олон, дарга удирдлагуудын харьцаа муудах магадлалтай. Долоо хоногийн дундуур ямар ч харилцаа холбоог өөртөө ашигтай байдлаар зохицуулж чадна. Сурч боловсрон мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд тохиромжтой үе. Холоос ирэх хүн сонирхолтой мэдээ авчирна. Од эрхэс мэргэжлийн үйл ажиллагаандаа ихээхэн анхаар гэж сануулж байна. Харин долоо хоногийн сүүлээр амьдралын нөхцөл байдалд өөрчлөлт гарч мэднэ. Од эрхэс таны өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, авьяас чадвараа ил гаргах зэргийг дэмжих бололтой. Хайр дурлалын харилцаа энэ үед тайван тогтуун байна. Хэт шүүмжлэх хандлага гаргахаасаа болгоомжил. Амьдралын аз жаргалыг энгийн зүйлээс ч авч болно гэдгийг санаарай.
Үхэр: Хөрөнгө оруулалт болон худалдаа арилжаа хийх бол цуглуулсан мэдээллийг сайн судалж, ойлго. Буруу зөвлөгөө дагаснаас алдаа гаргаж, ойр дотнынхонтойгоо муудалцаж болзошгүй. Хувийн амьдралдаа яаран шийдвэр гаргах хэрэггүй. Бусдад найдахаас илүү өөрийн мэдлэг туршлагад найд. Та бүхий л хүч чадал, мөнгө хөрөнгөө үрэх ч ажлаасаа таашаал авахгүй байж мэднэ. Сонирхолгүй бөгөөд хайнга байдлаас улбаалан санаанд хүрсэн ашиг ч олохгүй. Ямар ч аргагүй үед л ивээн тэтгэгчийн дэмжлэг, найз нөхдийн тусламжийг авах хэрэгтэй бололтой. Шинэ хүмүүстэй бизнес холбоо тогтоох нь материаллаг байдлаа сайжруулах сайн талтай. Хэт идэвхтэй үйл ажиллагаанаас зайлсхий. Зөн билэг тань хурц байна. Өрөвч зөөлөн байх тул бусдын зовлон жаргалыг ойлгоно. Долоо хоногийн сүүл рүү хариуцаж байгаа төсөл төлөвлөгөөнд тань багагүй саад гарч ирж болзошгүй. Тэвчиж, хязгаарлаж байсан сэтгэл тань алга болох болно. Гэхдээ л хуумгай хандалгүй хоёр гурван өдөр хүлээвэл ашигтай байна. Үр дүн нь өнөөдөр бодсон шиг тань биш байсан ч урт хугацааны төлөвлөгөө бүтэж мэдэх юм. Амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодоо сайн амраа. Амьдрал танд гэнэтийн том бэлэг авчирч магадгүй. Огцом, бодлогогүй үйлдэл тань таагүй байдлын шалтгаан болно. Хуурмаг асуудал, худал дүгнэлтэд хүргэх мэдээллийг сайн шалгаарай. Эмх цэгцтэй байвал ихэнх асуудлаа шийдэж чадна. Өдөр тутам ажлаа төлөвлө. Найз нөхөд хамтрагч нар тусалж, ямар нэг эерэг нөлөө өгнө.
Ихэр: Энэ долоо хоногийн эхээр хачин этгээд үйлдлүүд, ээдрээтэй асуудалд орооцолдож магадгүй. Азтай байж болох хэдий ч мөрийтэй бүү тогло. Ажилдаа анхаарч, бичиг баримтаа хяна. Аливаа гэрээ хэлэлцээрт илүү анхаарал хандуулах үе. Зохицуулагдаагүй санхүүгийн асуудлууд нь харилцан ойлголцлын байдалд муугаар нөлөөлж болзошгүй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг үеийг бүү хойшлуул. Долоо хоногийн дундуур таны тусламж найз нөхдөд тань хэрэгтэй байна. Хэдийгээр та идэвхтэй ажиллаж байгаа ч орлого тийм ч тогтвортой бус байна. Үнийн хөөргөдөл болон ханшийн зөрүүний улмаас томоохон зарлагууд гарна. Ирээдүйгүй ажил хэрэгт мөнгө бүү үр. Цаг үеийн бодит байдлыг үнэлэх чадвар танд хэрэгтэй байна. Хамтран ажиллагсадтайгаа тааламжтай харилцаатай байх тал дээр анхаар. Зарим хүмүүст удирдагчийн эрх мэдэл ирнэ. Шинэ албан тушаалд өөрийгөө сориход амжилт олох ч магадлалтай. Харин долоо хоногийн өнгөрснийг сөхөж хэрүүл маргаан үүсгэх хэрэггүй. Өмнөх зөрчилд цэг тавих хэрэгтэй. Өөдрөг үзэлтэй байхад танд юу ч саад болохгүй. Уран бүтээлч хүмүүс хийсэн ажлаа үнэлүүлэх боломж гарна. Ая тухтай байдал танд энх тунх амар тайван байдлыг буцаан авч ирнэ. Болгоомжтой байж, асуудлыг яаралгүй шийд. Ажил төрлийн шинэ саналыг яаран хүлээн авах хэрэггүй.
Мэлхий: Долоо хоногийн эхээр хөрөнгөө ашиг олохоос гадна найдвартай, аюулгүй төсөлд оруул. Эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Алдаатай, буруу тооцоолол хийж болзошгүй. Алдаагаа хүлээн зөвшөөрч байхыг зөвлөж байна. Урагш харах, ирээдүйнхээ төлөө зоригтой алхам хий. Долоо хоногийн дундуур зарим зүйл дээр ухаалаг буулт хийх нь санамсаргүй алдаагаа засах боломж олгоно. Бэлэн болсон ажилд цагаа зарцуул. Хариуцлагатай байдал нь ажил хэргийн тайлангаа гаргах, шинэ ажлаа төлөвлөх зэрэг дээр бодиттой илрэх хэрэгтэй болно. Харин долоо хоногийн сүүлээр хүчтэй зөн совин, хурц мэдрэмжтэй байснаар тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн хүслийг ойлгож чадна. Алс хол суугаа найз нөхөд болон хамаатан садантайгаа холбоо барих хэрэгтэй байх. Аливаа нийгмийн харилцаа урам зориг хайрлаж, сэтгэлийг тань сэргээнэ. Алс холын аялалд явахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Амралтын өдрөөр ажил хэргээ бодохгүй сайн амрах хэрэгтэй. Амьдралын эрч хүч багасна. Ханиад хүрч, эрүүл мэнд хямарч магадгүй.
Арслан: Долоо хоногийн эхээр зарим хүмүүс найдваргүй зан гаргаж, таны итгэлийг алдах бололтой. Үүнээс болж саад бэрхшээл нэмэгдэж болзошгүй. Нөөц төлөвлөгөө тань илүү хэрэг болно. Өөрийнхөө өмнө тодорхой зорилго дэвшүүл. Од эрхсээс өгч буй хувь заяаны өчүүхэн ч атугай бэлгийг талархан хүлээж авахад бэлэн бай. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг сайн ашигла. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргахын тулд өөрийгөө хөгжүүлэх үе. Долоо хоногийн дундуур ажлын төрөл хэлбэрийг сайжруулахад илүү анхаар. Өөрийн байр суурь, нэр төрийг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа зарцуул. Бизнес эрхлэгч нар шинэ түнштэй болсноор үйл хэргээ өргөжүүлнэ. Гэхдээ гол зүйлийг урьдчилан бодолгүйгээр шинэ ажил эхлэх хэрэггүй. Дутуу тооцоолсон ажил хэргээсээ болоод багагүй хохирол амсаж магадгүй. Зөв тооцоолол илүү шаардсан ажлаар бүү оролд. Төлөвлөсөн ажлынхаа тухай хүн бүрд бүү ярь. Харин 7 хоногийн сүүлээр бодисын солилцоо алдагдаж, зүрх судасны өвчин сэдэрч магадгүй. Хайртай хүндээ үл итгэснээс болж таагүй байдал үүсэх учир тэвчээртэй бай. Ойр дотнын хүнтэйгээ харьцахдаа өөрийн хүслээ дарж сур. Харилцаагаа таслах амархан ч сэргээх тун хэцүү байх болно. Ямар ч хүний зүрх сэтгэлд түлхүүр тааруулж чаддаг мэдрэмжтэй байдал таныг хайр дурлалын талбарт амжилт олоход тусална.
Охин: Энэ долоо хоногийн эхээр аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийснээр дарга удирдлагуудын зүгээс сайшаал ирнэ. Зарим нэг бичиг баримтын асуудлаас болж буруу ойлголцол, будилаан үүсэх магадлалтай. Албаны нууц мэдээллийг ил болгохдоо болгоомжтой хандаарай. Холын түншүүдтэйгээ холбоо тогтооход таатай. Таныг сайн ойлгох хүнтэй танилцана. Мэдээлэл боловсруулах ажил хийдэг хүмүүст боломж ихэснэ. Долоо хоногийн дундуур элдэв хууль хяналтын байгууллагуудтай бүү орооцолд. Асуудлыг бүү дэвэргэ. Зорилготой, тэмүүлэлтэй хүмүүст бизнесээ дээшлүүлэх арга зам гарч ирнэ. Санхүү болон хуулийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэг гарна. Бизнесийн төлөвлөгөөгөө ахин хяна. Харин долоо хоногийн сүүлээр ажил хэрэгт ч хувийн амьдралд ч тогтворгүй байдал үүснэ. Бодит байдлыг зөв дүгнэж, хоосон зүйлийн араас бүү хөөцөлд. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг хэрэг болно. Спиртийн төрлийн ундаа хэрэглэх, хурц хоол идэхээс зайлсхий. Хосуудын хайрын харьцаанд өөрчлөлт орж магадгүй. Таны дэргэд байгаа зарим хүмүүст хайр үгүйлэгдэж буйг анхаар.
Жинлүүр: Долоо хоногийн эхээр танд зарим буруу ойлголттой байсан зүйлээ засаж залруулах боломж гарна. Хэн нэгний хоосон магтаалд хэт туйлширч хандвал асуудалд орно. Эрч хүч, эр зоригтой байж амьдралдаа тохиох тэмцэл зөрчилдөөнийг туулж чадна. Уран бүтээлч хүмүүс одоогийн үүссэн нөхцөлд аз туршихад бүү эргэлз. Долоо хоногийн дундуур авхаалж самбаатай эр зоригтой хүмүүст азтай үйл явдал тохиох болно. Олж авсан мэдээллээ нийгмийн сайн сайхны төлөө зориул. Сэтгэл санаагаар унахаас сэргийлж, аль болох амьдралдаа сэтгэл хангалуун байгаарай. Элдэв хэрүүл маргаан хийх нь таныг стресст оруулж эрүүл мэндэд аюул учруулна. Харин долоо хоногийн сүүлээр олны үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Хэлэх үг болон хийх үйлдлээ сайн хянаарай. Олон хүний өмнө ойлгомжгүй нөхцөл байдлыг засах асуудал тулгарах бололтой. Сандарч тэвдэлгүй, гол зүйл дээр аль болох өөрийнхөөрөө байх нь зөвдөнө. Хайр дурлалд ашиг хонжоо гэж байдаггүй. Зөвхөн сэтгэл зүрхээр оролцдог гэдгийг сана.
Хилэнц: Энэ долоо хоногийн эхээр хоосон дэмий ярианаас зайлсхийхийг од эрхэс танд зөвлөж байна. Тодорхойгүй, далд явуулгад бүү оролц. Гадаад түншүүдээс хөрөнгө оруулалт хүлээн авах магадлалтай. Энэ үед аж үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүмүүст илүү амжилт олно. Амьдралд хэрэгцээт мөнгөний дарамтаасаа салах боломж гарна. Хэн нэгэн хүн эсвэл үүссэн нөхцөл байдал нь таны итгэл үнэмшлийг сорих болно. Удаан өвдсөн хүн эргээд эрүүл саруул байдлыг мэдрээд энэ амьдрал хэчнээн энгийн тусмаа сайхан гэдэгт гайхширах болно. Долоо хоногийн дундуур олны өмнө үг хэлэх болон уран бүтээлээ үзүүлэх зэрэг арга хэмжээнд амжилт олно. Ажил мэргэжлийн асуудалд бүрэн анхаарлаа төвлөрүүл. Эс бөгөөс хайнга анхааралгүй байдлаас болж алдаа гаргана. Зугаа цэнгээнээ хязгаарла. Эхэлсэн зүйлээ цаашид тууштай үргэлжлүүлэх тэвчээртэй бай. Харин долоо хоногийн сүүлээр гэр бүлийн тайван тохилог байдалд анхаар. Ойр дотнынхонтойгоо нийтэч бай. Гэр бүлдээ сэтгэл гарган хувийн амьдралаа төвхнүүлэхэд анхаар.
Нум: Долоо хоногийн эхээр ойр дотнын хүмүүсээс нэрэлхэлгүй санхүүгийн болон материаллаг тусламж ав. Өөрийн үзэл санааг хэрэгжүүлэхэд уян хатан ханд. Таны эрхлэх гэж буй үйл ажиллагаа одоогоор тодорхой бус байсан ч бүү ай. Мөнгөний асуудал дээр бусдын тусламж, амлалтад бүү найд. Эерэг, сөрөг өөрчлөлтүүд аль аль нь бий болно. Харин долоо хоногийн дундуур ажлын үр бүтээл нэмэгдэнэ. Бодлогогүй алхам хийх, гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Санхүүгийн байдал тогтвор муутай болох магадлалтай тул орлого зарлагаа тэнцвэржүүл. Таны идэвх санаачилгатай, ажил хэрэгч байдал тань дарга удирдлага болон бизнесийн түншүүдэд тань таалагдана. Өнгөрснийг дүгнэх, ажлаа дуусгах, ойрын хүнтэйгээ уулзах зэрэгт сайн. Ойр дотнын хүмүүсийнхээ тухай эсвэл өөрийн ажлын амжилтын тухай таатай мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нарийн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байна. Төрийн болон олон нийтийн байгууллагад ажилладаг хүмүүс ажил ихтэй байх болно. Од эрхэс хайр сэтгэлийг тань сорих бололтой. Элдэв учралд түгших хэрэггүй. Эргэлзээтэй хүнд нууцаа дэлгэхээс зайлсхий. Амралтаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөө.
Матар: Долоо хоногийн эхэн үед сонгосон замаасаа буцалгүй эхэлсэн ажлаа заавал дуусга. Өөрөөсөө хамаарах аливаа ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэхийг хичээ. Зарим зүйлд хүч хүрэхгүй мэт санагдсан ч бүү зугт. Ямар ч саналд ажил хэрэгч хандаарай. Бүтээлч хүмүүс од эрхсийн дэмжлэгийг авах болно. Хорт зуршлаасаа татгалз. Буруу хооллолт нь бодисын солилцоо алдагдах таагүй байдалд хүргэнэ. Долоо хоногийн дундаас хойш уран бүтээлч хүмүүсийн онгод орох бололтой. Удахгүй олны анхаарлыг татах хүн та байх болно. Гэр бүл, ойр дотнынхондоо анхаарал тавь. Аж ахуйн асуудлуудаа өөр дээрээ үүрэх сэтгэлийн тэнхээтэй бай. Хайртай хүмүүс тань таныг зохих ёсоор нь үнэлнэ. Муу явдлаас болгоомжил. Хардалт бол аюултай зүйл гэдгийг санаж, хайртай хүнийхээ итгэлтэй зан чанарыг мэддэг бол тайван бай. Хэт өөртөө итгэвэл алдаа гардгийг анхаарч, буруу үйлдэл гарахаас болгоомжил.
Хумх: Долоо хоногийн эхээр ажил хэрэг болон уран бүтээлийн чадвар идэвхэжнэ. Энэ үед таны сэтгэл зүйн байдлаас олон зүйл шалтгаалах болно. Од эрхэс танд шинэ сайхан ирээдүйг амлаж байна. Татгалзахын аргагүй санал хүлээн авах магадлалтай тул үйл явдлын эргэлтэд бэлэн бай. Урам хугалсан хий хоосон амлалт таныг тойрно. Санхүүгийн асуудалд болгоомжтой бай. Долоо хоногийн дундуур ажлын арга хэлбэрээ өөрчилбөл шинэ боломж гарч магадгүй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө авьяас билгээ гаргахад үр дүнтэй байна. Санхүүгийн алдагдал болон хамт ажиллагсдын муу явуулга ил болно. Харин долоо хоногийн сүүлээр од эрхэс танд албан тушаал ахих болон бизнесийн дэвшлийг өгч байна. Эргэн тойрноо сайтар ажигла. Ингэснээр таны урам зориг, баяр баясал нэмэгдэх болно. Аялж, зугаалан сайхан дурсамж үлдээх бүхий л боломжийг ашигла. Гэр бүлийн харьцаа сайжирна. Та санхүүдээ сайн зохицуулалт хийхгүй бол удахгүй мөнгөний асуудалд орно. Элдэв мэргэ төлөг, ид шидэд итгэж болохгүй.
Загас: Сайн зохион байгуулагч удирдагч гэдгээ харуулах боломжийг бүү алд. Өмнөх туршлага тань танд хэрэг болно. Ажил мэргэжлийн даалгавраа анхаарлаа төвлөрүүлэн гүйцэтгэх гэх үед эргэн тойрны ажил хэрэгч бус уур амьсгал саад болно. Одоогийн нөхцөл байдлаа бусдад ойлгуулж, дэмжлэг авахад ур чадвар дутагдаж магадгүй. Мөн дарга удирдлагатайгаа харьцаа таарамжгүй байх ч магадлалтай. Зөвхөн өмнөх ажилдаа анхаарлаа төвлөрүүл. Олны хөл үймээнээс хол байхыг хичээ. Ямар ч үед ойр дотнын хүмүүстэйгээ халуун дулаан, эелдэг нөхөрсөг харьц. Хайртай хүндээ дарамт шахалт үзүүлэхээс татгалз. Хэрвээ хосууд хамтран шийдвэр гаргаж чаддаг бол сайхан харьцаагаа хадгалж чадна гэж од эрхэс зөвлөж байна. Орчлонгийн учрал тохиол бүрийг хувийн амьдралдаа гүнзгий тусгаж авах хэрэггүй. Ажлын хэт ачааллаар өөрийгөө бүү хязгаарла. Амьдралын амтыг мэдрэх боломжийг өөртөө гарга. Гэнэтийн болзоо товлож өөрийгөө болон хайртыгаа эрхлүүл. Хоббигоо хөөх эсвэл хайртай хүнтэйгээ хамт байх зэргээр чөлөөт цагаа өнгөрөө. Долоо хоногийн сүүл рүү аливаад тэвчээртэй, хүлээцтэй зангаар хандахгүй бол эвгүй хэрүүл маргаан үүсэж магадгүй үе. Хязгаарлагдмал байдалдаа хэт их анхаарал хандуулах хэрэггүй. Энэ нь таны дутагдалтай талыг илүү тодотгох болно. Шинэ ажлын санал ирвэл түүнийг өөрийн хоёр дахь боломж болгоорой. Танд үнэнч байдаг хүний тань дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй болж магадгүй. Өөрийн төлөвлөгөөгөө ойрын хүрээлэлдээ танилцуул. Хамтран ажилласнаар олон зүйлийг бүтээж чадна. Ойлгомжгүй олон ааш гаргах боловч бусдад туслах сайхан сэтгэлтэй нэгэн хэвээр байна. Буяны үйлс танд тайтгарал, амар амгаланг авчирна. Сонирхолтой урилга хүлээж авна. Шинжлэх ухаан болон уран бүтээлийн ажил таны амьдралын чухал эхлэл байх болно. Амьдралд хайртай, идэвхтэй байдал бага зэргийн ачаалал, бие тавгүйрхэх зэргийг даван гарахад юу юунаас ч илүү хэрэг болно.