Dark Light
Нийгэм | 2025-10-20

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 10 дуаар сарын 20-ноос 10 дугаар сарын 29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 
 
Хур тунадас: 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 
 
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус хүйтэн, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус хүйтэн, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: Ихэнх хугацаанд цас орохгүй.   
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
 
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -11...-16 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна. 23-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-19 градус, бусад хэсгээр -9...-14 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22