Теле камераар ухаалаг систем ашиглан улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна.
2025 оны 10-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд энэ төрлийн зөрчилтэй 13 тээврийн хэрэгслийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.
Иймд иргэд жолооч та бүхэн улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.