Dark Light
Нийгэм | 2025-10-20

"20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР СУДАЛГАА БӨГЛҮҮЛНЭ" ХЭМЭЭН ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд фейсбүүкт "20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ" гэсэн хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэдээс фейсбүүк хаягийнх нь нэг удаагийн нэвтрэх зургаан оронтой дугаарыг нь авч улмаар иргэдийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч бусад руу мөнгө гуйсан зурвас илгээх замаар бусдын эд хөрөнгийг залилж байсан бүлэг этгээдүүдийн үйлдлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Уг хэрэгт холбогдуулаг Э, А зэрэг нэр бүхий 2 иргэний кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон хууль бус үйлдлүүдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 18.6, 26.1 дэх зүйл ангиудад тус тус зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдсэн 9755 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байх тул иргэд та бүхэн цахим орчинд өөрийн хувийн мэдээллээ аливаа хэлбэрээр бусдад алдахгүй байх нь таны болон таны ойр дотны хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтойг анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23