Dark Light
Нийгэм | 2025-10-20

Х.НЯМБААТАР: Н.ЭНХБАЯР ДАРГА ТА ӨРГӨӨ ЗОЧИД БУУДЛЫГ СУЛЛАЖ ӨГ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид буудлыг эргүүлэн авна хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Тэрбээр "Өмчийн харилцааны газар, манай холбогдох албан тушаалтнууд Өргөө зочид буудлыг чөлөөлж авъя. 2013-2014 онд шийдвэр нь гарсан. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын хамаарал бүхий хүмүүс Өргөө зочид буудлыг арван хэдэн жил хуульч бусаар эзэмшлээ. Энэ хүмүүсийг гаргая. НИТХ-ын төлөөлөгч нараа үүн дээр та бүхэн очиж дэмжлэг үзүүлээч. Та хэд өмчийн эзэд. Хүн болгон хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байна. Та нар өөрсдөө хууль журмаараа уулз. Ерөнхийлөгч байсан хүн болохоороо Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авч болдог, 10, 20 жилээр өмчилж болдог ийм шударга бус байж болохгүй. Н.Энхбаяр дарга та энийгээ суллаж өгөх хэрэгтэй. Би 2, 3 дахь золиос болмооргүй байна. Н.Энхбаяр даргаас болж Билэгт дарга ял авсан. Нийслэлийн засаг дарга байсан Батбаяр дарга ял авсан. Одоо над дээр үүнийгээ давтаад хэрэггүй. Өргөө зочид буудлаа Н.Энхбаяр дарга та чөлөөлж өг. Хугацаа бол бид өгч байгаа. Чөлөөлж өгөхгүй бол НИТХ-ын 45 төлөөлөгч нам харгалзахгүй очиж, Өргөө зочид буудлын үүдэнд шаардаж сууна. Дээр нь Н.Энхбаяр дарга та Д.Сумъяабазар даргыг шахаж байгаад Хуримын ордны хойд талд 700 м.кв газар авсан байна лээ. Үүнийг би цуцална. Би ямар ч өмчгүй учраас надад алдах юм юу ч байхгүй. Та асар их өмчтэй учраас алдах юм ихтэй гэдгийг танд хандаж хэлье гэж бодож байна. Эхний ээлжид та бидэнд Нийслэлийн өмчийн Өргөө зочид буудлыг хэл үггүй буцааж өг. Оруулсан хөрөнгө оруулалт гээд тавилга, ширээ сандлуудаа буцаагаад авчих. Бид түүнийг үнэлж авч чадахгүй. Надад ямар ч улс төрийн дарамт шахалт ирсэн би Өргөө зочид буудлыг эргүүлж авахаас буцахгүй шүү" гэсэн юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19