Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар өмнөд Энэтхэгийн нууц тарнийн уламжлалт Жүдмад дацангийн судар, тарнийн номын их багш, гэвш лхаарамба Лувсанбрүгдаг Монгол оронд морилон саатаж, нууц тарнийн ховор нандин уламжлалыг залгуулан номын айлдвар айлдаж байгаа билээ.
Маргааш буюу 10 сарын 21-ний 13:30 цагаас Идгаачойнзинлин дацанд Акү Шаравжамц ламын туурвисан “Лүеиба ёсны Хэрүга бурхны үүсгэл төгсгөлийн зэрэг”-ийн анхааран авахуйн хөтөлбөр эхэлнэ. Энэхүү номын айлдвар нь нууц тарнийн гүн ухаан, бясалгалын гүнзгий утга учрыг танин мэдэх ховор боломж болох юм.
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|