Dark Light
Нийгэм | 2025-10-20

НИСЭХЭЭС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ I ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ АВТОБУС ЯВУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
  НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын өргөтгөл болоод нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа. Учир нь Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээврийН автобусыг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
 
 
НИТХ-ын дарга А.Баяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зэрэг албаныхан газар дээр нь ажиллаж, нийтийн тээврийн хүртээмж, хоорондын хугацааг багасгах зэрэг зохицуулалт хийх талаар хэлэлцлээ. НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн иргэдийг хүссэн газраасаа зорьсон цагтаа автобусаар саадгүй зорчдог болгох үүднээс шат дараатай ажлуудыг хийж байна. Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус бүрэн зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд автобусаар зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Одоо хоёрдугаар шатанд Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус саадгүй зорчих боломжийг бүрдүүлж байна. Оноос өмнө дээрх зохицуулалтыг эхлүүлнэ. Дараагийн ээлжид 3,4-р хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулах боломжтой эсэхийг судалж байна” гэлээ.
 
Авто замын өргөтгөл, тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой ажлыг хугацаанд дуусгах талаар Нийслэлийн Замын хөгжлийн дарга Б.Одбаярт үүрэг өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19