Dark Light
Нийгэм | 2025-10-20

ДОНОРЫН ӨДӨРЛӨГ МАРГААШ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Амьдрал бэлэглэх" донорын өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болно.
Энэ өдөрлөгт оролцохоор АНУ-ын профессор Петер Ж.Сток, Австралийн профессор Жереми Чатман, БНСУ-ын профессор Анн Курие нар Монголд ирээд байна. Эдгээр эрдэмтэн профессорууд манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч санал солилцохоор өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлага, Цэргийн төв эмнэлгийн эмч, удирдлагуудтай уулзалт хийлээ. 
Уулзалтын үеэр донор тэр дундаа тархины үхэлтэй донорын талаар нийгмийн ойлголтыг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөхөд өөрсдийн туршлагаа хуваалцсан юм. Жишээлбэл БНСУ-д ч мөн тархины үхэлтэй донорын талаар мэдээлэл өгөхөд багагүй хугацаа шаардагдсан, энэ бүхнийг ТББ-уудын тусламжтайгаар нийгэмд ойлгуулах ажил эерэг үр дүн өгсөн гэсэн бол Австрали улсын тухайд энэ бүхнийг хуулиараа шийдсэн тухай туршлагаа хуваалцлаа.
Та бүхнийг аравдугаар сарын 21 буюу маргааш Сүхбаатарын талбайд болох "Амьдрал бэлэглэх" өдөрлөгт ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19